Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьжээ
Чихэнд чимэгтэй
2025-04-01
Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан, Н.Батсүмбэрэл нар эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг санаачилж, өчигдөр Улсын Их Хурлын даргад өргөн барьжээ. Энэ хуулийн төсөл батлагдсанаар донорын харилцааны эрх зүйн орчин боловсронгуй болж, эмчилгээний үр дүнтэй аргууд нэвтэрч эхэлнэ. Улмаар амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах талаар баримтлах бодлого, зохицуулалт тодорхой болж, эмчилгээний чанар, хүртээмж, үр дүн сайжирна хэмээн хууль санаачлагчид үзсэн байна. Манай улсад Донорын тухай хуулийг анх 2000 онд баталж түүнээс хойш дөрвөн удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Ингэхдээ эрхтний донор, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар илүү нарийвчлан нэмж тусгасан байна. Өдгөө дэлхий нийтэд үүдэл эсийг эд эс нөхөн сэргээх эмчилгээнд ашиглах, үр хөврөл шилжүүлэн суулгах зэрэг олон шинэ арга технологи нэвтэрч, 90 орон энэ төрлийн харилцааг зохицуулах бие даасан хуулийг баталжээ. Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Донорын тухай хуулиар хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврах зорилгоор сайн дураараа цус, эс, эд эрхтнээ үнэ төлбөргүй өгөх, шилжүүлэн суулгах, цусны аюулгүй байдлыг хангах цогц ажиллагаа, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэний эрх, үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулдаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.