Дарханы төмөрлөгийн үйлдвэр БНСУ-ын ган үйлдвэрлэгчидтэй хамтарна
Чихэнд чимэгтэй
2025-04-01
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компанийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын "Pohang Iron and Steel" компанийн үйлдвэрт зочилж, удирдлагуудтай нь уулзжээ. Улмаар Монголд байгуулах ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх цогцолбор төслийн талаар танилцуулж, тус компанийн дэвшилтэт технологи, менежментийн туршлагыг судалж хамтран ажиллах боломжуудыг хэлэлцсэн байна. POSCO буюу "Pohang Iron and Steel" компани нь дэлхийн топ 10 ган үйлдвэрлэгчийн нэг бөгөөд байгуулагдсанаасаа хойш нийт нэг тэрбум тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэн 150 гаруй оронд экспортолжээ. Иймд энэ уулзалт нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьд "БНСУ-ын ган үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах эхлэлийг тавьсан чухал үйл явдал боллоо" хэмээн тус компани цахим хуудсандаа мэдээлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.