Нярай хүүхэд 6 сартайдаа 16 кг жинтэй байх боломжтой юу?
Анд нөхдийн мэдээ
2025-04-02
ӨАБНУ-ын нэгэн эмэгтэй 16 кг жинтэй, зургаан сартай охиныхоо бичлэгийг цахим сүлжээнд нийтэлжээ. Их Британийн “The Sun” сонины мэдээлснээр А хэмээх тэр эмэгтэй илүүдэл жинтэй, маш хурдан торниж буй охиныхоо тухай олон нийтэд танилцуулсан бөгөөд Жиана охин одоо 6 сартай, 16 кг жинтэй, одоо таван настай хүүхдийн хувцас өмсөж байгаа аж. А охиноо хөхөөрөө хооллодог, нэмэлт тэжээл хэрэглэдэггүй бөгөөд олон удаа эмчид хандаж үзсэн ч хүүхэд ямар нэгэн эмгэггүй, эрүүл гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс ээж нь "Жиана бол ер бусын охин. Эрүүл бойжиж байгаа тул би ямар нэгэн зүйлд санаа зовохгүй байна” гээд, бахархал болгож охиныхоо тухай цахим сүлжээнд нийтэлсэн гэдгээ хэлсэн байна. Хүүхэд анх мэндлэхдээ ихэвчлэн 2.5-4 кг жинтэй, цаашлаад 6 сартайдаа 6-9 кг болж нэмэгдээд, нэг нас хүрэхдээ 8-12 кг болдог. Гэхдээ энэ үзүүлэлт нь дундаж өсөлтөд суурилсан ерөнхий тоон үзүүлэлт бөгөөд хүүхэд бүрийн жин үүнтэй таарч байх албагүй гэнэ. Хүүхдийн жин болон өндөр нь удам, төрөлт, хооллох арга, эрүүл мэндийн байдал зэрэг олон хүчин зүйлээс хамаарч өөр өөр байж болно гэдгийг эмч нар онцолжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.