images

Батлан хамгаалах яам эх оронч үзлийн талаар илтгэлийн уралдаан зохиов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-04-02


   Батлан хамгаалах яамнаас “Эх оронч Монгол-Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” сэдэвт илтгэлийн уралдаан зохион явууллаа. Улмаар өчигдөр байр эзэлсэн алба хаагчдадаа шагналыг нь гардуулан өгчээ. Уралдааны тэргүүн байранд Батлан хамгаалах яамны гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн, хошууч Ц.Сэргэлэнбаатар, дэд байранд ЗХЖШ-ын сургалт бэлтгэлийн газрын хэлтсийн дарга, дэд хурандаа А.Батсүх, гутгаар байранд ЗХЖШ-ын хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн, ахмад Г.Гансүх нар тус тус шалгарсан байна. Тэгвэл илтгэлийн уралдаанд түрүүлсэн алба хаагчид 10 сая төгрөг, хоёрдугаар байранд найман сая, гуравдугаар байранд зургаан сая, дөрөвдүгээр байранд дөрвөн сая, тавдугаар байранд хоёр сая, тусгай байруудад тус бүр нэг сая төгрөгийн мөнгөн шагнал олгожээ. Батлан хамгаалах яамны сайд С.Бямбацогт энэ талаараа  "Батлан хамгаалах яам энэ онд 10 том зорилт тавьж, 150 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж буй. Үүний нэг нь энэхүү эх оронч үзлийн талаарх илтгэлийн уралдаан” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.