“Time” сэтгүүл Монголын “Бүргэдчидийн өргөө”-г шилдгээр нэрлэв
Чихэнд чимэгтэй
2025-04-02
“Time” сэтгүүлийн 2025 оны даруйхан очиж үзүүштэй 100 шилдэг газрын жагсаалтад Монголын “Бүргэдчидийн өргөө” соёлын төв багтлаа. Баян-Өлгий аймагт, Алтайн уулсын дунд өнгөрөгч оны аравдугаар сард монгол гэрт нээсэн энэ төвийг аяллын сэтгүүлч Саманта Фалэви онцолсон байна. Энэ төв цармын бүргэдийг хамгаалах, шувуучлахуйн эртний уламжлалыг хадгалах, казах анчдыг аялагчидтай холбох зорилготой аж. Уг зорилгын төлөө тус төвийг Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, Соёлын өвийг хамгаалах сан, Казах шувуучлахуйн холбоо, “Номадик” экспедиц хамтран нээжээ. Тус өргөөнд бүргэдчид цуглахаас гадна гар урлалын бүтээгдэхүүн худалдаж, жуулчдыг хоногоор хүлээн авдаг байна. “Time” сэтгүүл уг жагсаалтыг нийтэлсэн өнгөрсөн сарын сүүлийн дугаарынхаа хавтсыг Баян-Өлгийн казах бүргэдчиний фото зургаар чимжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.