images

Соёлын өвийн үндэсний төвд XIII-XIV зуунд хамаарах хүн чулууны гэрэл зураг хандивлажээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-04-02


  Соёлын өвийн үндэсний төвд өнгөрөгч даваа гарагт гэрэл зурагчин Д.Амараа XIII-XIV зуунд хамаарах хүн чулууны гэрэл зургуудаа хандивлажээ. Монгол дахь тухайн үеийн хүн чулууны дурсгал гол төлөв Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Наран, Эрдэнэцагаан сумдын нутагт байдаг бөгөөд гэрэл зурагчин Д.Амараа 2012 оноос аялал, судалгааны журмаар хөдөө орон нутгаар явахдаа тэдгээрийн гэрэл зургийг авч эхэлжээ. Улмаар археологчидтой хамтарч хүн чулууны олдворуудыг баримтжуулдаг болсон байна. Мөн тэрбээр 2020 онд "Хаадын хөрөг" нэртэй 50 орчим хүн чулууны гэрэл зураг, 20-иод судалгааны гар зурагтай үзэсгэлэнгээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гаргаж байсан юм. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, 1993 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг зураач мэргэжлээр төгссөн түүнийг гэрэл зургийн салбарынхан түүх, соёлын үл хөдлөх дурсгал болох хүн чулуун хөшөөдийг гэрэл зурагт буулгаж, олонд сурталчилж яваа гэдгээр нь сайн мэддэг ажээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.