Японы сүмогийн холбоо гурван жилийн дараа анх удаа ашигтай ажиллажээ
Анд нөхдийн мэдээ
2025-04-02
Японы сүмогийн холбооны удирдах зөвлөл Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд хэвлэлийн бага хурал хийж тус холбооны 2024 оны үйл ажиллагааны цэвэр ашиг 1.44 тэрбум иен болсныг зарлалаа. Учир нь холбоо өнгөрсөн оны зургаан башёгийн нийт 90 өдрийн барилдааны тасалбарыг бүгдийг борлуулсан бөгөөд ийм явдал сүүлийн 28 жилд ганц ч удаа гараагүй гэнэ. Мөн байгууллагуудын зар сурталчилгааг сайн хийснээс гадна бүтээгдэхүүнээ амжилттай худалдсан байна. Сүмогийн холбоо цар тахлын нөлөөгөөр гурван жилийн турш алдагдалтай ажилласан ч энэ удаа ашигтай ажиллаж чадсан нь энэ болов. Гэхдээ цар тахлын улмаас амссан 10 тэрбум иений алдагдлаа нөхөж дуусах болоогүй байгаа гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.