images

Сөүл хот жуулчдад зориулсан аяллын даатгалтай боллоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-04-02


   Өмнөд Солонгосын Сөүл хотын захиргаа гадаадын жуулчдад зориулан аяллын даатгал гаргаж буйгаа өнгөрөгч даваа гарагт зарлалаа. Анх тус улсын Гёнги-до аймгаас гарсан уг санаачилгыг Сөүл хот энэ сард нэвтрүүлж байгаа юм. Даатгалд Инчеон олон улсын онгоцны буудлаар дамжин өнгөрөхдөө 24-өөс олон цаг Сөүл хотод саатах аялагч, дотоодын аяллын агентлагаар нь дамжуулан аялж буй гадаадын жуулчид хамрагдах боломжтой. Ингэснээр тус улсад аялж яваад гэмтлийн улмаас амь насаа алдах, эсвэл хөдөлмөрийн чадваргүй болбол 100 сая вон хүртэл, өвчний улмаас бол 20 сая вон хүртэлх нөхөн төлбөр олгоно. Мөн таны эд зүйлийг гэмтээсэн бол 300 мянган воны нөхөн төлбөр авч болох гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.