images

Өсвөрийн хөлбөмбөгчид Англи руу нислээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-04-02


    Английн Премьер лигийн “Фулхэм” клубтэй танилцаж хамтарсан бэлтгэл хийх өсвөрийн 11 хөлбөмбөгчин өнөөдөр тус улсыг зорьсоныг Msports сайтад мэдээллээ. Монголын хөлбөмбөгийн холбоо өнгөрсөн оны 10 дугаар сард “Фулхэм” клубийн тамирчин, дасгалжуулагчидтай хамтарч 6-16 насны 160 хүүхдэд хөлбөмбөгийн сургалт явуулсан билээ. Улмаар гурван өдрийн тэрхүү сургалтаас сонгож авсан шилдэг хүүхдүүдийг Лондон хотын “Craven cottage” цэнгэлдэх хүрээлэн болон Английн нэгдүгээр зэрэглэлийн бэлтгэлийн баазтай танилцуулж, “Фулхэм” клубийн дэргэдэх академийн дасгалжуулагчидтай хоёр өдөр бэлтгэл хийлгэхээр болсон юм. Монгол хүүхдүүд мөн тус клубийн дэргэдэх сангийн тамирчидтай нөхөрсөг тоглолт хийнэ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.