Дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ охидод код бичихийг дөрөв дэхь жилдээ заана
Чихэнд чимэгтэй
2025-04-03
Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар ажиллаж байсан Б.Болор-Эрдэнэ "Girls Code" хөтөлбөрөө дөрөв дэх жилдээ хэрэгжүүлэхээр болжээ. Энэ удаа тэрбээр UNICEF Mongolia байгууллагатай хамтран гурван сарын турш Bootcamp буюу зуслан хэлбэрээр охидод код бичих болон хүний хөгжлийн бусад чадварыг заах гэнэ. Хөтөлбөрт голчлон алслагдмал аймаг, сум, дүүргийн 16-18 насны охидыг хамруулдаг бөгөөд гурван жилийн хугацаанд хөтөлбөрт хамрагдсан 120 охины олонх нь гадаадын их, дээд сургуулиудад технологийн чиглэлээр суралцаж байгаа юм. Хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 20-ныг дуустал үргэлжилж, түүнээс хойш шалгалт, ярилцлага хэлбэрээр сонгон шалгаруулалт явагдах ажээ. Б.Болор-Эрдэнэ өнгөрсөн онд "AI Academy Asia" байгууллагыг үүсгэн байгуулж, хөдөө орон нутагт хиймэл оюун ухааны хичээл заах 500 сургагч багш бэлтгэх төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Ингэхдээ ямар ч түвшний мэдлэгтэй хүмүүст, ялангуяа хөвгүүдэд хүрч ажиллахаар зорьж байгаа гэдгээ CNN-д ярьж байсан юм. Өдгөө 32 настай тэрбээр Илон Маскийн “Space X” компанид стратеги хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.