“Balenciaga” брэнд цаасан аяга хэлбэрийн цүнх худалдаанд гаргав
Анд нөхдийн мэдээ
2025-04-03
Тансаг зэрэглэлийн “Balenciaga” брэнд саяхан цаасан аяга хэлбэртэй цүнх үйлдвэрлэн худалдаанд өндөр үнээр гаргажээ. “The New York Post” сонины мэдээлснээр “9AM Coffee Cup Clutch Bag” хэмээх энэ цүнх 5,750 долларын үнэтэй ажээ. Бүтээгдэхүүний талаар цахим орчинд янз бүрийн шүүмж өрнөж байна. “Amazon”-ыг үүсгэн байгуулагч Жефф Безосын сүйт бүсгүй Лорен Санчес уг бүтээгдэхүүнийг хэрэглэж байгааг олж харсан цахим хэрэглэгчид “Гоё загвартай цүнхэнд мэдээж хүн бүхэн дурлана. Харин энэ бол үнэхээр тэнэг харагдаж байна", "6000 долларыг үрэх олон арга байж болно. Харин энэ бол хамгийн муу сонголт байна” гэх зэргээр шүүмжилжээ. “Balenciaga” өмнө нь мөн олны анхаарал татсан иймэрхүү бүтээгдэхүүн нэг бус удаа гаргаж байв. Тухайлбал, хогийн уутны хэлбэртэй цүнх, шарсан төмсний хэлбэртэй түрийвч зэргийг гаргасан нь шүүмжлэл, талархал зэрэг дагуулж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.