images

Зэвсэгт хүчний хоёр алба хаагч 5000 км зайд гүйхээр замдаа гарчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-04-03


   Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин Э.Даваажамц, 34 дүгээр ангийн гүүрчин, аврагч Б.Буянхишиг нар хэт холын марафон буюу 5000 км зайд гүйхээр өчигдөр гараанаас гарчээ. Тэдний нийт туулах замын 2517 км нь засмал бол 2483 км нь шороон зам ажээ. Алба хаагчид Алтай таван Богдын Cонгинотын даваанаас эхлэн гүйж, 99 хоногт багтаан Үндэсний их баяр наадмын өмнө барианд орохоор төлөвлөсөн байна. Тэдний зорилго нь Монгол орны баруун, зүүн, өмнөд, хойд цэгт орших соёмбот багануудад хүрч, улмаар Монгол улсын төв цэгтэй холбосон маршрут гаргах ажээ. Тухайлбал, баруун захын цэг Алтай таван Богдоос зүүн захын цэг Дорнод аймгийн Соёлз уулын Модот хамар хүртэл 11 аймгийн 40 сумын нутаг дэвсгэр, 3280 км замыг 63 хоногт, хойд захын цэг Хөвсгөл аймгийн Монгол шарын даваанаас өмнөд захын цэг Өмнөговь аймгийн Орвог гашууны Бор толгой хүртэл таван аймгийн 23 сумын нутаг, 1720 км замыг 36 хоногт тус тус туулах аж. Ингэхдээ өдөрт дунджаар 50-55 км гүйх юм. Ахлах ахлагч Э.Даваажамц нь 2021 онд баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл 2127 км замыг 46 хоногт туулсан туршлагатай бол дэд ахлагч Б.Буянхишиг Спортын мастер цолтой, чөлөөт бөхийн улсын аварга бөгөөд гүүрчин мэргэжилтэй Монголын цорын ганц эмэгтэй цэргийн алба хаагч ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.