images

Казахстанд олон сая тоннын нөөцтэй газрын ховор элементийн орд илэрчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-03


   Казахстан улсын нутагт 20 гаруй сая тоннын нөөцтэй газрын ховор элементийн орд илэрчээ. Тус улсын Аж үйлдвэр, барилгын яамын мэдээлснээр геологичид нийслэл Астана хотоос 420 км зайд орших, Караганда мужид 300 метрийн гүнд 20 сая гаруй тонн газрын ховор элемент агуулсан орд байгааг илрүүлсэн байна. Газрын ховор элементийн тоонд неодим, церий, лантан, иттри зэрэг ордог бөгөөд тонн тутамд агуулагдах ховор металлын хэмжээ 700 гр гэж тус яамны албаны хүн мэдэгдсэн байна. Казахстан улс АНУ-ын Геологийн албаны (USGS) газрын ховор элементийн нөөцтэй орнуудын жагсаалтад ордоггүй юм. Хэрэв шинээр нээгдсэн ордын нөөц батлагдвал Казахстан ховор элементийн нөөцөөрөө Хятад, Бразилын дараа дэлхийд гуравдугаарт орно. Тус улс байгалийн нөөцөөр баялаг бөгөөд газрын ховор элементийн орд газар одоогоор 15 байгаа ажээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.