Санамсаргүйгээр Барак Обаматай зургаа авахуулжээ
Анд нөхдийн мэдээ
2025-04-04
АНУ-ын иргэн Дэмиен Томас хэмээх эр гэр бүлийн хамт Вашингтон хотын интоорын цэцэрлэгт зугаалж явахдаа мэргэжлийн гэрэл зурагчнаар хүүхдүүдийнхээ зураг авхуулжээ. Дараа нь зургаа харвал хүүхдүүдийнх нь цаана АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама энгийн хувцастай, гараа халаасандаа хийн алхаж яваа дүрс буусан байв. Тохиолдлын энэ явдалд тэд ихэд бэлгэшээн зургийг Инстаграм хуудсандаа нийтэлж "Энэ зураг манай гэр бүлийн хувьд мартагдашгүй түүх болж үлдлээ” гэсэн тайлбар хийгээд бас "Бид ерөнхийлөгчдөө саад болоогүй шүү” хэмээн хошигносон байна. Зурагчин "Би хүүхдүүдэд хэт анхаараад цаана нь юу болж байгааг анзаараагүй. Зураг авсан хойноо харвал манай экс ерөнхийлөгч хээв нэг алхаж явсан байна лээ” гэжээ. Цахим орчинд уг зураг олон мянган хүнд таалагдсан төдийгүй Б.Обама өөрөө сэтгэгдэл бичсэн байна. Тэрбээр хоёр хүүхдэд нэрээр нь хандаж "Интоорын цэцэрлэгт сайхан зугаалав уу? Зурганд чинь орсонд уучлаарай” гээд, инээмсэглэсэн эможи үлдээжээ. Мөн уг зургийг өөрийнхөө Инстаграм хуудсанд нийтэлсэн байна.
Гэрэл зургийн эх сурвалж: https://www.instagram.com/barackobama/
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.