Төрийн тахилгат Их Богд ууланд 60 камер суурилууллаа
Чихэнд чимэгтэй
2025-04-04
Баянхонгор аймгийн дөрвөн сумын нутгийг дамнан оршдог төрийн тахилгат Их Богд ууланд автомат хяналтын 60 камер суурилуулжээ. Ингэснээр байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, тус газрын харьяа Богд, Жинст, Баянлиг, Баянговь сумдын байгаль хамгаалагчдын ажлыг ихээхэн хөнгөвчилж байна. Мөн энэ ажил Их Богд уулнаас Жаран богд, Дулаан богд, Ноён уул, Тариатын зүүн хойд захыг хамарсан зэрлэг амьтдын нүүдлийн зам, хөдөлгөөнийг тогтоох, бэлчээрийг хамгаалах, тандалт судалгаанд чухал ач холбогдолтой юм. Их Богд уулыг орон нутгийн хэмжээнд дөрвөн жилд нэг удаа тахидаг байгаад 2021 оноос төрийн тахилгатай болгосон юм. Их Богд уулын эргэн тойрны 262,111 га талбай нь тусгай хамгаалалтад байдаг бөгөөд манай улсад төдийгүй дэлхийд ховордсон амьтан, ургамал, өвөрмөц тогтоц бүхий уул, түүх соёлын дурсгалт газрууд, археологийн олдвороор баялаг билээ.
Гэрэл зургийг "Нээлттэй Баянхонгор" цахим хуудаснаас.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.