Орхон аймгийн 17-23 насны залуусыг БНСУ-д хэлний бэлтгэлд үнэгүй сургана
Чихэнд чимэгтэй
2025-04-04
Орхон аймаг орон нутгийн 17-23 насны залуусаа БНСУ-ын "Сүнчон" их сургуулийн хэлний бэлтгэлд 100 хувийн тэтгэлэгтэй суралцуулах журам баталжээ. Тус их сургууль өнгөрсөн онд Орхон аймгийн удирдлагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд эхний ээлжинд 30 хүнийг сонгож авч, хэлний бэлтгэлийн I улирал буюу зургаан сарын сургалтын төлбөрийг орон нутгийн төсвөөс, дотуур байр, хоолны төлбөрийг "Сүнчон" их сургуулиас гаргахаар тохирсон юм. Харин II улирлаас энэ бүх зардлыг оюутан өөрөө хариуцах бөгөөд хичээлийн дүн, сургалтын чанар сайн байвал бакалаврын хөтөлбөрийнхөө сургалтын төлбөрийг 70 хүртэл хувиар хөнгөлүүлэх ажээ. Суралцах сонирхолтой хүмүүсийн материалыг энэ сарын 21-нээс 25-ныг хүртэл хүлээн авч, ирэх зургаадугаар сарын сүүлээр сонгон шалгаруулахаар болсон байна. Тэтгэлэг хүсэгчид нь барилгын инженер, барилга архитектур, цахилгааны инженер, ойн инженер, химийн инженер, цэцэрлэгжүүлэлт зэрэг 30 мэргэжлээс нэгийг сонгож, тухайн мэргэжилд харгалзах суурь хичээл болон англи хэлний хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байх шаардлагатай ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.