images

Дарханы залуу гэр бүл Монгол улсын 330 сумаар тойрон аялж явна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-04-04


   Дархан-Уул аймгийн залуу гэр бүл Б.Энхболд, Ц.Алтанчимэг нар хоёр охиныхоо хамтаар 21 аймаг, 330 сумыг тойрон аялахаар өнгөрсөн сарын 8-ны өдөр замд гарчээ. Нийт 57 мянган км замыг туулахаар төлөвлөсөн тэд Өвөрхангай аймгийн Бүрд сумаас гараагаа эхлүүлж, 10 гаруй сумаар тойрон өчигдөр Бат-Өлзий суманд очсон байна. Цаашлаад Баянхонгор, Говь-Алтай, Ховд гэсэн маршрутаар явж, ирэх зун баруун аймгуудын аяллаа дуусгах аж. Тэднийг очсон газар бүр халуун дотноор хүлээн авч, хэрэгцээт зүйлсээр тусалж дэмжин, машиных нь бензинийг хийж, дурсгалын зүйлс гардуулан өгч байгааг "21 аймаг 330 сумын аялал" гэр бүлийн хоёр Фэйсбүүк хуудсандаа хуваалцсан байна. Хоёр жилийн өмнөөс аялалдаа бэлдсэн тэд "Hais" брэндийн машиныг сонгон доторхыг нь зурагт, радио, хөлдөөгч, ор зэргээр тохижуулжээ. Б.Энхболд, Ц.Алтанчимэг нар аяллынхаа явцад 21 аймаг, 330 сумын ойн медалийг цуглуулж, Монгол орны танин мэдэхүйн ном бүтээх зорилготой аж. Эхнэр Ц.Алтанчимэг нь Дархан-Уул аймгийн 18 дугаар сургуульд математикийн багшаар ажилладаг бөгөөд аялалдаа зориулж ажлаасаа жилийн чөлөө авчээ. Харин хоёр охин нь Хархорин сумын "Орхон" сургуулийн найм, хоёрдугаар ангид сурдаг гэнэ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.