images

Төв аймгийн алслагдсан 10 сургууль "Старлинк"-тэй болжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-04-07


   Төв аймгийн алслагдсан 10 дунд сургууль интернэтийн "Старлинк"  төхөөрөмжтэй болжээ. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү өнгөрсөн амралтын өдрүүдэд тус аймагт ажиллах үеэрээ Боловсролын яамны судалгаагаар интернэтийн хүртээмж муу гарсан сургуулиудын хэрэгцээг ийнхүү шийдсэнээс гадна бүх суманд төрийн үйлчилгээний 27 ширхэг КИОСК машин хүлээлгэн өгсөн байна. Энэ нь шинэ Зуунмод хотыг “Хүннү хот” болгон хөгжүүлэх, хиймэл оюуны олон улсын дата төв байгуулах зорилтын хүрээнд хийсэн ажил гэдгийг ЦХИХХ яамнаас мэдээлэв. Мөн энэ онд Төв аймгийн алслагдсан 11 цэгт сүлжээ оруулахаар төлөвлөжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.