Хонконгоос Өвөр Монгол руу шууд нисдэг болно
Анд нөхдийн мэдээ
2025-04-07
Хонконгийн агаарын тээврийн компани энэ сарын 29-ний өдрөөс эхлэн Өвөр Монголын Хөлөнбуйр руу шууд нислэг үйлдэж эхэлнэ. Ингэхдээ долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт нисэх бөгөөд онгоц Хонконгийн олон улсын нисэх буудлаас 12:15 цагт хөөрч, Хайлаар хотод 16:55 цагт газардах ажээ. Эргээд Хайлаараас 17:55 цагт хөөрсөн онгоц 23:00 цагт Хонконгод бууна. Энэ шинэ чиглэл нь Хятадын бага судлагдсан байгалийн үзэсгэлэнт газар, соёлын баялаг бүс нутгуудыг шууд нислэгээр холбож, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилготой гэнэ. Үүнээс гадна тус компани Хятадын Дунхуан, Шинин, Лаосын Вьентьян, Вьетнамын Дананг зэрэг чиглэлд шинээр ниснэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.