Бахамын арлыг зорьж буй аялагчдад сэрэмжлүүлэг гаргажээ
Анд нөхдийн мэдээ
2025-04-08
Үзэсгэлэнт байгалиараа алдартай Төв Америкийн Бахамын арлыг зорьж буй аялагчдад аюулгүй байдалдаа онцгой анхаарах талаар сэрэмжлүүлэг хүргэжээ. Учрыг тодруулбал, сүүлийн үед тус аралд амрагчид махчин аварга загасанд хазуулсан тохиолдол хэд хэд бүртгэгдсэн байна. “Fox News” агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Төрийн департамент Бахамын аралд аварга загас хүмүүсийн аюулгүй байдалд заналхийлэх болсныг онцлоод аялал жуулчлалын хоёрдугаар түвшний зөвлөмж гаргажээ. Хоёрдугаар түвшний зөвлөгөө гэдэг нь аюулгүй байдлын эрсдэл нэмэгдсэн гэсэн утгатай тул аялж зугаалахдаа сэрэмжтэй байхыг сануулж буй хэрэг юм. Мөн түүнээс гадна сүүлийн үед тус нутагт бэлгийн хүчирхийлэл, зэвсэгт дээрэм, хулгай зэрэг гэмт хэрэг цөөнгүй гарах болжээ. Иймээс аялагчдад хандан байрныхаа хаалга, цонхыг сайтар түгжиж, танихгүй хүмүүстэй уулзахаас татгалзахыг зөвлөсөн байна. Бахамын арал нь Атлантын далай дахь Карибын тэнгист оршдог арлын улс юм. Тус арал Мексик, Канадаас гадна АНУ-тай хамгийн ойрхон оршдог, үзэсгэлэнт байгаль, далайн эргийн аялал жуулчлалаараа алдартай газар билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.