Үнэнч нохой эзнээ сүүлчийн замд нь хэрхэн үдэв?
Анд нөхдийн мэдээ
2025-04-08
Перу улсад өөд болсон эзнийхээ оршуулган дээр нохой нь хэрхэн гашуудаж байгааг харуулсан дүрс бичлэг цахим орчинд олны анхаарлыг татаад байна. Бичлэгт, нүхэнд байрлуулсан авсны таган дээр авирч гараад, авсыг тойрон үнэрлэж, оршуулсан хойно нь хөлөөрөө булшны шороог малтаж байгаа нохойг үзүүлжээ. Уг бичлэгийг байршуулсан цахим хэрэглэгч "Нохой бол хүний хамгийн сайн нөхөр. Криспин нэртэй манай үеэлийн нохой эзнээ өөд болсонд ингэж гашуудаж байна. Магадгүй, түүнтэй хамт явмаар байгаа бололтой” гэсэн тайлбар хийсэн байна. Дараа нь тэрбээр нохойд хандан сүүлийн мөч хүртэл эзэнтэйгээ хамт байсанд талархсанаа илэрхийлж буйгаа мөн дүрс бичлэгт буулгажээ. Энэ бичлэгийг цахим ертөнцөд байршуулснаас хойш хоёр долоо хоногийн дотор 5 сая гаруй хүн үзсэн байна. Хүмүүс эзэндээ үнэнч, ухаалаг нохойг ихэд өрөвдөж, цаашид хэрхэн амьдрах тухайд нь санаа зовж буйгаа илэрхийлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.