images

Япон: Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээгээ дахин сунгав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-08


   Японы Засгийн газар энэ сарын 13-нд дуусгавар болох байсан Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээгээ хоёр жилээр сунгах болсноо мэдэгдэв. Өнөө өглөө болсон Засгийн газрын хуралдаан дээр Хэрэг эрхлэх газрын дарга Ёшимаса Хаяши Хойд Солонгос руу бүтээгдэхүүн экспортлох, импортлох, мөн Хойд Солонгосын далбаатай хөлөг онгоцыг Японы боомт руу нэвтрүүлэхэд тавьсан хориг дахин хоёр жил үргэлжлэхээр болсныг мэдэгдсэн байна. Тэрбээр “Хойд Солонгос улс баллистик пуужин хөөргөсөөр байгаа бөгөөд Японы иргэдийг хулгайлсан асуудал ч хараахан шийдэгдээгүй байна” гээд, эдгээр нөхцөл байдлыг цогцоор нь авч үзээд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс дээрх шийдвэрийг гаргасан болохоо тайлбарлажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.