images

“iPhone” гар утасны үнэ өсөх үү?

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-04-08


   АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн 90 оронд харилцан татвар ногдуулахаа зарлаж, тэр нь маргаашаас хэрэгжихээр болсон билээ. Өөрөөр хэлбэл, 90 оронд 10-аас дээш хувийн татвар ноогдуулж байгаа бөгөөд хамгийн бага нь Конго (11), Камерун (12), Экваторын Гвиней, Чад (13), хамгийн их нь Камбож (49), Лаос (48) байгаа юм. Харин Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд өмнө байсан 20 хувиас гадна 34 хувийн татвар ногдуулахаар болсон бол хариуд нь Бээжин мөн 34 хувийн татвар тогтоосноо зарласан билээ. Үүний хариуд Д.Трамп 34 хувийн татвараа буцаахгүй бол нэмж 50 хувийн татвар ногдуулна гэдгээ өчигдөр мэдэгдсэн. Ийнхүү Бээжин шийдвэрээсээ буцахгүй, улмаар Д.Трамп хэлсэндээ хүрвэл Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн 104 хувийн татвартай болж магадгүй байна. Тиймээс “Apple компанийн гар утасны үнэ хэр их өсөхийг UBS байгууллагын шинжээчид таамаглаад, Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бүрийн жижиглэнгийн үнэ 30 хувиар өснө, харин одоо 1199 доллароор зарж буй “iPhone 16 Pro Max” гар утасны үнэ 350 доллароор нэмэгдэж магадгүй гэж үзжээ. Мөн 999 доллароор зардаг “iPhone 16 Pro”-г гар утсыг Энэтхэгт үйлдвэрлэвэл хамгийн багаар буюу 120 доллароор өсөх боломжтой гэнэ. Учир нь, Энэтхэг, Вьетнам, Тайланд зэрэг оронд тавьсан татвар нь Хятадынхаас арай бага юм. Татварын нөлөөгөөр “Apple” компанийн хувьцааны үнэ 20 хувиар унаснаар зах зээлийн үнэлгээ нь 640 тэрбум доллароор буураад байна. Д.Трамп татварын шинэ арга хэмжээгээ худалдааны тэнцлийн зөрүү буюу алдагдлыг бууруулах, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих зорилготой хэмээн тайлбарлаж буй бөгөөд “Энэ бол тэд бидэнд яаж хандана, бид тэдэнд тэгж хандана гэсэн үг” гэж хэлсэн билээ. Монгол улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг АНУ-д нийлүүлбэл олон улсын жишгээр 10 хувийн импортын татвар төлнө.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.