images

“Эрдэнэс Тавантолгой" компанийн геологчид ордын нөөцийг 1.8 тэрбум тонноор нэмэгдүүлжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-04-08


   “Эрдэнэс Тавантолгой” компанийн геологчид Улсын шилдэг хайгуулын багаар шалгарчээ. Тэд Тавантолгойн бүлэг орд болох Цанхи, Бортээг болон Оорцогийн хөндийн хэсгүүдэд иж бүрэн хайгуул, судалгаа хийж, ордыг 8.1 тэрбум тонн нөөцтэй болохыг тогтоон Монгол улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулах ажлыг гардан гүйцэтгэсэн юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь батлагдсан ордын нөөцийг 29 хувиар буюу 1.8 тэрбум тонноор нэмэгдүүлжээ. Иймд ашигт малтмалын орд газрын эрэл, хайгуулын ажлыг амжилттай гүйцэтгэж, ордын нөөц баялгийг шинэчлэн тогтоосон, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлсэн зэрэг шалгуур үзүүлэлтийг ханган тус шагналыг хүртсэн байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өнгөрсөн сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулсан "Монголын геологи, хайгуул-2025" чуулга уулзалтын үеэр тэднийг шалгаруулжээ. Энэ арга хэмжээ нь эрдэс баялгийн хайгуулын салбарт шинэ технологи, судалгааны дэвшлийг танилцуулах, эрдэс баялгийн хайгуулын салбарт ил тод байдлыг хангахын зэрэгцээ, шилдэг хамт олон, хайгуулын багийг тодруулдаг уламжлалтай.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.