Монголын эрэгтэй дугуйчид чансаагаараа Ази тивд гуравдугаарт жагсав
Чихэнд чимэгтэй
2025-04-09
Олон улсын дугуйн холбоо гишүүн орнуудынхаа тамирчдын чансааг шинэчлэн гаргаж, өнгөрсөн даваа гарагт олон нийтэд танилцууллаа. Шинэ чансаагаар Монголын эрэгтэй дугуйчид 1047.1 оноогоор дэлхийд 37, Ази тивд гуравдугаар байранд жагсаж, түүхэн өндөр чансаандаа хүрчээ. Ази тивийн чансааны эхний хоёр байранд Казахстан, Япон улс орсон бол дэлхийн чансааны эхний гурван байранд Бельги /20424.7/, Словени /17070.1/, Испани /15724.4/ улсууд өмнөх байраа хадгалжээ. Монголын баг өмнө нь дэлхийн чансааны 40 дүгээр байранд бичигдэж байсан бол энэ удаад гурван байраар ахихын зэрэгцээ урдаа байсан Хятадыг гүйцсэн юм. Манай ард Тайланд 904 оноотой 39, Хятад 878 оноотой 40 дүгээр байранд тус тус жагсжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.