Англи: Монгол хүүхдүүд "Фулхэм", "Ливерпүүл" багийн тоглолтыг урилгаар үзжээ
Чихэнд чимэгтэй
2025-04-09
Монголын өсвөрийн хөлбөмбөгийн шилдэг 11 тамирчин өнгөрсөн долоо хоногт Английн Лондон хотыг зорьсон билээ. Хөтөлбөрийн дагуу манай өсвөрийн тамирчид энэ сарын 2-7-ны өдрүүдэд Лондон хотноо "Фулхэм" клубийн бэлтгэлийн талбайд сургалтад хамрагдаж, 6-ны өдөр болсон "Фулхэм", "Ливерпүүл" багийн тоглолтыг урилгаар үзсэн байна. Манай улс “Go Mongolia” үндэсний брэндийг олон улсад сурталчлахаар "Фулхэм" клубтэй хамтран ажиллаж, өнгөрсөн оны аравдугаар сарын 7-10-ны өдрүүдэд тус клубийн дасгалжуулагчид Монголд ирж хөлбөмбөгийн 30 клубийн 160 гаруй хүүхдийн дунд сургалт, шалгаруулалтыг зохион байгуулснаар шилдэг 11 хүүхдийг сонгож авсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.