images

Англи: Монгол ээжүүд англи хэлээр үлгэрийн ном гаргажээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-04-09


   Англид амьдардаг гурван монгол ээж "Хөхөө Намжил" үлгэрээс сэдэвлэсэн үлгэрийн ном англи хэлээр гаргажээ. Морин хуурын тухай хүүхдийн зургаар баяжуулсан "The Great of Jonon Khar" буюу "Ихэмсэг Жонон хар" номыг тэд АНУ-ын eBay сайтад байршуулан 10.93 паунд буюу 49 мянган төгрөгийн үнэтэй борлуулж эхэлсэн байна. Номыг Англиас гадна Шотланд, Уэльс, Умард Ирландын хаанаас ч энэ сайтаар захиалан авч болох ажээ. Номын үйл явдал болон хавтасны зургийг Б.Нарантуяа, залуу зураач Э.Сэцэн нар хамтран бүтээжээ. Монгол ээжүүд энэ номоороо дамжуулан хилийн чанад дахь хүүхдүүдэд Монголын соёл, түүх, өв уламжлалыг танилцуулах, олон улсад монгол үлгэр, түүнд шингэсэн нүүдлийн соёл, үзэсгэлэнт байгалийг хүргэхийг зорьсон байна.    

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.