images

Б.Болдсайхан эмч зүрхний өвчтэй бутан хүүхдүүдийг эмчилж байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-04-09


   Зүрхний эмч Б.Болдсайханаар ахлуулсан "Бундан" ТББ-ын эмч нар сүүлийн жилүүдэд Өвөр Монгол, Тува, Киргиз, Афганистаны зүрхний өвчтэй хүүхдүүдэд тусламж үзүүлж байгаа билээ. Монгол эмч нарын энэ хүмүүнлэг үйлс жил ирэх тусам хүрээгээ тэлж, энэ жил Бутан улсын иргэн 200 гаруй хүүхдийг зүрхний үзлэгт хамруулж, 85-д нь мэс заслын заалт тавьснаас найман хүүхдийн мэс засал амжилттай болсон байна. Одоогоор гурав дахь ээлжийн гурван хүүхэд "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн зүрхний эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд ойрын хугацаанд хоёр хүүхдийг нэмж хүлээн авахаар төлөвлөсөн байна. Энэхүү санаачилга нь Бутаны хаан гэр бүлийн хамтаар өнгөрсөн зун Улаанбаатарт айлчилж манай улстай тогтоосон найрсаг харилцаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны илрэл ажээ.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.