ГССҮТ-ийн эмч нар Батсүмбэрийн асрамжийн газрын ахмадуудыг эргэжээ
Чихэнд чимэгтэй
2025-04-09
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд өнгөрсөн ням гарагт Төв аймгийн Батсүмбэр суман дахь Ахмадын асрамжийн төвд нэг өдрийг өнгөрөөжээ. Тэд нийслэлийн Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болон VIII хорооны ахмадын холбоотой хамтран ахмадуудыг асарч сувилан, сэтгэлийн дэм өгсөн байна. Тухайлбал, 206 ахмад настанд эрүүл мэндийн үзлэг хийж, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай ахмадуудын үсийг нь угааж, засаж, усанд оруулж, бариа засал хийн, холгосон, цоорсон, түлэгдсэн шархыг нь боож өгсөн байна. Тус төвийн асаргаанд байдаг ахмадуудын 68 нь хэвтрийн, 112 нь байнгын асаргаа сувилгаа шаардлагатай ажээ. Түүнчлэн хөдөлгөөн засал, хөдөлмөр засал болон гэмтэл согогийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, сэтгэл зүйчийн зөвлөгөөнд хамруулснаас гадна эмч нараас цугларсан хандиваар дархлаа сэргээх аминдэм, хэрэгцээт эм бэлдмэл, ахуйн хэрэглээний зүйлс, асаргаа сувилгааны хэрэгслүүдийг гарын бэлэг болгон хүргэсэн байна. 10 дахь жилдээ зохион байгуулж буй энэ арга хэмжээнд нийт 136 хүн оролцжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.