АНУ: Хүчирхийлэлд өртөөд байсан эмэгтэйд хүргэлтийн ажилтан хэрхэн туслав?
Анд нөхдийн мэдээ
2025-04-10
Хуучин нөхрийнхөө хүчирхийлэлд өртөөд байсан америк эмэгтэй энэ байдлаа хүргэлтийн ажилтанд ойлгуулж чадсанаар аюулаас мултарсан байна. Энэ хэрэг АНУ-ын Флорида мужийн Индиан Ривер дүүрэгт болсон бөгөөд хүргэлтийн жолооч А илгээмж хүргэж өгөх үед гэрийн эзэгтэй хүлээж авахдаа түүнээс тусламж гуйн чихэнд нь шивнэж амжсан байна. Тиймээс хүргэлтийн ажилтан даруй гарч яваад цагдаад мэдэгджээ. Мэдээлэл хүлээн авсан цагдаагийн ажилтнууд тандалт хийж үзэхэд хохирогч эмэгтэй нэгэн эрийн хамт гэрийнхээ үүдэнд сууж байгааг олж хараад очиж уулзахад эмэгтэй ихэд түгшсэн байдалтай, хүзүүнд нь хөхрөлт үүсэн байжээ. Түүнтэй хамт байсан эр бол хуучин нөхөр Фрэнк Мандолини гэгч байжээ. Цагдаагийн ажилтан эмэгтэйтэй ганцаарчлан ярилцахад тэрбээр болсон явдлыг нэг бүрчлэн ярьж, нөхөр нь түүнийг зодож боомилон, ухаан алдуулсан болохыг хэлээд, хүргэлтийн ажилтан ирэхэд хүчирхийлүүлж байгаагаа дуулгаж амжсанаа ярьжээ. Цагдаа нар Ф.Мандолиниг баривчилж, танхайн болон хүчирхийлэл үйлдсэн хэргээр шалгаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.