Монгол орны хилийн дөрвөн цэгт хүрэх гүйгчид 330 км зам туулаад байна
Чихэнд чимэгтэй
2025-04-10
Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин Э.Даваажамц, 34 дүгээр ангийн гүүрчин, аврагч Б.Буянхишиг нар Монгол орны хамгийн өмнөд, хойд, зүүн, баруун цэгт орших соёмбот баганыг улсынхаа төв цэгтэй холбосон 5000 км замыг гүйж туулахаар өнгөрсөн долоо хоногт нийслэлээс гарсан билээ. Тэгвэл найм дахь өдрийн байдлаар тэд 330 км замыг туулаад байна. Тэд Алтай Таван богдын Сонгинотын даваанаас гараагаа эхлүүлж, Толбо нуур, Цамбагарав хайрхны өврөөр сүлжин гүйсээр өнөөдөр өглөө Ховд аймагт хүрч очно. Гүйгчдийг замын турш таарсан иргэд халуун ундаар дайлж, гэртээ хонохыг урьж байгаагаас гадна дэмжлэг үзүүлэх бүлгийнхэн мөн ажиллаж байгаа ажээ. Тэдний нийт туулах замын 2517 км нь засмал бол 2483 км нь шороон зам бөгөөд 99 хоногт багтаан Үндэсний их баяр наадмын өмнө барианд орох юм.
Гэрэл зургийг: Зэвсэгт хүчний жанжин штаб.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.