images

ОХУ-д онцгой байдлын чиглэлээр суралцуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-04-10


   ОХУ-ын Онцгой байдлын яамны харьяа “Иргэний хамгаалалтын академи”, “Гал эсэргүүцэх албаны академи”-ийн магистр, бакалаврын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа. Магистрын түвшинд суралцагч нь Онцгой байдлын байгууллагад дөрвөөс дээш жил ажилласан, ахмад болон түүнээс дээш цолтой, орос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх шаардлагатай ажээ. Харин бакалаврын түвшинд 18-23 хүртэл насны Онцгой байдлын байгууллагын ахлагч болон Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагч байх шаардлагыг тавьсан байна. Сонгон шалгаруулалтыг энэ сарын 15, 16-ны өдрүүдэд явуулж, хүсэлт гаргасан иргэдээс математик, физик, биеийн тамир, ярилцлага, орос хэлний шалгалт авч, бие болон сэтгэцийн эрүүл мэндийн үзлэг хийх ажээ. Тухайн сургуулиудад элсэн суралцсанаараа төрийн тусгай албанд буюу Онцгой байдлын байгууллагад ажиллах, цэргийн цол авах, сурсан жилийг ажилласан хугацаанд тооцох зэрэг давуу талтай.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.