Аймгууд агаарын чанараа 24 цаг тасралтгүй хэмждэг болно
Чихэнд чимэгтэй
2025-04-10
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа 21 аймагт агаарын чанарын автомат станц болон 20 гаруй өртөөний барилга, 100 гаруй харуулын байрыг шинээр барихаар төлөвлөсөнөө өчигдөр эхэлсэн Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр мэдэгдлээ. Уг зөвлөгөөнд Улаанбаатар хот болон 21 аймгийн салбарын мэргэжилтнүүд өнгөрсөн хугацаанд хийсэн ажил болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа юм. Тэгвэл сайд С.Одонтуяа эхний өдрийн үйл ажиллагаанд оролцож хэлсэн үгэндээ цаг уур, орчны шинжилгээний салбарт технологийн шинэчлэл хийх ажилд онцгойлон анхаарч байгаагаа дурьдсан байна. Мөн стандартын лабораторитой болгох, цаг агаарт жилийн турш зориудаар нөлөөлөх техникийн боломжийг бүрдүүлэх, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хуулийн төслийг боловсруулан ажиллаж байгаагаа мэдээлжээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, БНСУ-ын Байгаль орчны яамтай хамтран агаарын чанарыг хянах иж бүрэн автомат станц суурилуулах төсөл хэрэгжүүлэхээр болсон юм. Энэ хүрээнд аймгуудыг автомат станцтай болгосноор агаар дахь хүхэрлэг хий, азотын давхар исэл, РМ2.5 тоосонцрын хэмжээг 24 цаг тасралтгүй хэмжих боломж бүрдэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.