images

МЗЭ: "Болор цом", "Утгын чимэг", "Алтан өд" наадмыг өөр газар зохион байгуулах эрхгүй

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-04-10


   Монголын Зохиолчдын эвлэл "Болор цом", "Утгын чимэг", "Алтан өд" зэрэг наадмын барааны тэмдгийг өнгөрсөн онд Оюуны өмчийн газарт бүртгүүлж, албан ёсоор эзэмших болсон билээ. Тэгвэл тус газраас уг наадмуудтай ижил нэртэй утга зохиолын үйл ажиллагааг өөр байгууллага зохион байгуулах эрхгүй болохыг анхааруулж мэдэгдэл гаргалаа. Оны шилдэг богино өгүүллэг, шүлэг, утга зохиолын бүтээлүүдийг тодруулдаг дээрх наадмууд нь Монголын Зохиолчдын эвлэлийн оюуны өмч болсон учир тус байгууллагын логог МЗЭ, түүний салбар зөвлөлүүдийн зөвшөөрөлгүйгээр ашиглах ёсгүй ажээ. Мэдэгдэл гаргах болсон шалтгаан нь, зарим аймаг, сум яруу найргийн наадам зохион байгуулахдаа "Болор цом"-ын нэрийг ашиглах, шалгаруулалтдаа Монголын Зохиолчдын эвлэлээс баримталж буй бодлогыг дагахгүйгээр өөрсдийн үзэмжээр шийдэх, үйл ажиллагаандаа МЗЭ-ийн Үндэсний төвийн тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүдийг хувийн журмаар урих нь олширсонтой холбоотой гэнэ. Иймд аливаа үйл ажиллагааг орон нутагт хийхдээ тухайн аймаг дахь МЗЭ-ийн салбар зөвлөлд албан ёсоор хандаагүй, зохион байгуулалтад хамтраагүй, зар, удирдамжид МЗЭ-ийн нэрийг дурдаагүй тохиолдолд тэрхүү үйл ажиллагаа нь МЗЭ-тэй холбоогүй бөгөөд үүдэн гарсан ямарваа гомдол, саналыг хүлээн авахгүй гэдгийг мэдэгдэлд дурджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.