images

Их-Уул сумынхан нутгийн тамирчнаа 46 сая төгрөгөөр урамшуулжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-04-10


   Хөвсгөл аймгийн Их-Уулын сумын иргэд тус сумын уугуул, волейболын тамирчин С.Нямсүхийг 46 сая төгрөгөөр урамшуулжээ. Сумын иргэд тамирчныхаа Спортын мастер цолыг мялаах аяныг нэгдүгээр сарын 29-нөөс өнгөрсөн гуравдугаар сарын 8-ныг хүртэл явуулахад Улаанбаатар хот болон гурван аймаг, 39 сумын иргэд нэгдэн нийт 380 удаагийн гүйлгээгээр дээрх мөнгийг хуримтлуулсан байна. Улмаар өнгөрсөн сарын сүүлээр С.Нямсүхийн хувийн дансанд шилжүүлэн, Их-Уул сумын төгсөгчдийн дундах тэмцээний үеэр гүйлгээний баримтыг гардуулан өгчээ. Мөн Их-Уул сумын ИТХ болон ЗДТГ-ын зүгээс С.Нямсүх болон дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн “Ховд Ижил алтайн барс” клубийн тамирчин О.Эрдэнэ-Энхийг тус бүр 500 мянган төгрөгөөр урамшуулсан байна. С.Нямсүх нь 2025 оны Үндэсний дээд лигийн аварга “Хасу Мегастар” клубын тамирчин юм.

 Хуримтлалд нэгдсэн иргэдийн гүйлгээний баримтыг С.Нямсүхэд гардуулж өгч буй нь.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.