Дуучин Алсу ирэх сард Монголд тоглоно
Чихэнд чимэгтэй
2025-04-10
Оросын дуучин Алсугийн Монголд хийх бүрэн хэмжээний тоглолтын тасалбар өчигдөр худалдаанд гарлаа. Тэрбээр ирэх сарын 17-ны өдөр “Аса Арена”-д өөрийн амьд хөгжмийн хамтлаг болон Монголын симфони хөгжмийн оркестртой хамтран тоглоно. Тасалбарыг portal.mn сайтаар борлуулж байгаа бөгөөд “Аса Арена”-гийн хоёр давхрын үзэгчийн суудал 99,900-159,900 төгрөгийн үнэтэй байгаа бол нэг давхрынх 199,900-499,900 төгрөгийн үнэтэй байна. Монголчуудад "Зимний Сон", "Иногда", "Весна" дуугаараа танигдсан тэрбээр манайд анх 2002 оны наймдугаар сард тоглож байсан юм. Өдгөө 41 настай түүний энэ удаагийн тоглолтыг "World Stage Mongolia" болон "DD Entertainment" байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.