images

Энэтхэгт сурч буй ламхай нарын монгол хэл бичгийн боловсролд анхаарна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-04-11


  Боловсролын яамнаас Энэтхэг дэх Буддын шашны 14 дацан хийдэд Монголоос шавилан сууж буй 407 ламхайн сурч боловсрох эрхийн асуудлаар тандалт судалгаа хийжээ. Улмаар ерөнхий боловсролын зарим хичээлд нөхөж хамруулах шаардлагатай эсэхийг үнэлсний үр дүнд дацан хийдүүдийн удирдлагатай зөвлөлдөн, тэдгээрийн сургалтын цагийн хуваарьтай уялдуулан монгол хүүхдүүдийг ерөнхий боловсролын нөхөн олгох хөтөлбөрт хамруулахаар шийдвэрлэлээ. Мөн үүний зэрэгцээ тэдэнд монгол хэл бичиг, монгол соёлын хичээл заахаар болсон байна. Энэ шийдвэр бодит ажил болсноор Энэтхэг улсад суралцаж буй монгол хүүхдүүд ерөнхий боловсролын шаардлагатай мэдлэгийг эзэмшихээс гадна тухайн улсад эзэмшсэн боловсролоо Монгол улсын албан боловсролд дүйцүүлэх боломж бүрдэх ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.