Энэ жил 85 мянган сурагч монгол хэл бичгийн шалгалт өгнө
Чихэнд чимэгтэй
2025-04-11
Монгол хэл бичгийн элсэлтийн шалгалтад оролцохоор энэ жил 85 мянган сурагч бүртгүүлжээ. Өнгөрсөн онд 40 мянга орчим хүн шалгалтад хамрагдсан бөгөөд энэ жил төгсөх ангийнхнаас гадна 10, 11 дүгээр ангийн сурагчид сайн дураараа оролцох болсноор ийнхүү тоо нь эрс нэмэгдсэн байна. Тухайлбал, төгсөх ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч шалгуулахаар бүртгүүлсэн аж. Мөн өмнөх оны 2108 төгсөгч нэмэгдсэнээр нийт 85 мянган хүн шалгалт өгөхөөр болжээ. Иймд улсын хэмжээнд шалгалтын 52 цэг бэлтгэж, 3301 багш, ажилчин комисс болон зохион байгуулах багт ажиллах ажээ. Монгол хэл бичгийн шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут байх бол дүнг ажлын 15 хоногийн дотор зарлана.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.