images

Хилээр нүүрс тээвэрлэж байгаа компаниудад гэнэтийн шалгалт хийнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-04-11


   Зам, тээврийн яамнаас хилээр нүүрс тээвэрлэж буй компаниудад гэнэтийн шалгалт хийхээр болжээ. Ингэхдээ хилийн боомт тус бүр дээр тээврийн компаниудын үйл ажиллагаанд хяналт тавихаас гадна нийт тээврийн хэрэгслийн нэгдсэн тооллого зохион байгуулна.  Улмаар тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий шаардлага хангаж байгаа болон тухайн ангиллын мэргэшсэн жолоочтой эсэхэд дүгнэлт гаргаж, шаардлагатай арга хэмжээг авах ажээ. Урьдаар төлөвлөөгүй уг шалгалтад долоон аймгийн есөн боомтоор нүүрс тээвэрлэж буй компаниуд хамрагдана. Шалгалтыг энэ сарын 14-25-ны өдрүүдэд хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд хугацааг уртасгаж ажиллах юм байна. Зам, тээврийн сайдын өнгөрсөн нэгдүгээр сарын 9-ний өдрийн тушаалаар “Улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах, хяналт тавих үйл ажиллагаанд баримтлах удирдамж”-ийг шинэчилсэн билээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.