KFC шүдний оо худалдаанд гаргасан нь хоёр өдрийн дотор зарагдаж дуусчээ
Анд нөхдийн мэдээ
2025-04-14
Дөрөвдүгээр сарын 1-ний Инээдмийн баярын өдрийг тохиолдуулан Америкийн KFC компанийн гаргасан “Fried Chicken Flavored Toothpaste” бүтээгдэхүүн хоромхон зуур хүмүүсийн сонирхлыг татаж, худалдаанд гарснаас хойш 48 цагийн дотор зарагдаж дуусчээ. “Fox News”-ийн мэдээлснээр KFC нь “Hi Smile” компанитай хамтран тахианы махны үнэртэй шүдний оо худалдаанд гаргасан нь энэ аж. Компани бүтээгдэхүүнийхээ талаар "Шүдний амтлах мэдрэмжийг нэмэгдүүлнэ. Фтор агуулаагүй ч амны хөндийн эрүүл мэндэд онцгой сайн" гэсэн сурталчилгаа явуулсан байна. Хүмүүс эхэндээ энэ сурталчилгааг Инээдмийн баярын хошигнол гэж бодсон бөгөөд KFC "Энэ бол хошигнол биш. Та энэ оог худалдан авсандаа баярлах болно” гэсэн тайлбар гаргажээ. 13 долларын үнэтэй уг оо үйлдвэрлэгч компани тайлбар гаргаснаас хойш 48 цагийн дотор зарагдаж дууссан байна. Мөн 59 долларын үнэтэй KFC брэндийн цахилгаан шүдний сойз ч дуусчээ. Төдийлөн олны танил биш байсан “Hi Smile” компани KFC-тэй хамтарснаар богино хугацаанд амжилт олсон бөгөөд компанийн маркетингийн менежер Кован Жонс "Бидний хамтын ажиллагаа зоримог, гэнэтийн, бас хөгжилтэй байгаад зогсохгүй санаанд оромгүй амжилт олсон" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.