Дани: Очих газар нь тодорхойгүй аялал гэж юу вэ?
Анд нөхдийн мэдээ
2025-04-14
Агаарын тээврийн “Scandinavian Airlines” (SAS) компани Данийн Копенгаген хотоос Европын Шенгений бүсийн үл мэдэгдэх хот руу визгүй зорчих боломжтой тасалбар худалдаанд гаргажээ. Онгоцноос буух хүртэл очих газрыг бүрэн нууцалсан энэ тасалбарыг зөвхөн Евробонус гишүүддээ санал болгосон бөгөөд тасалбар ердөө 4 минутын дотор зарагдаж дуусчээ. Ингээд зорчигчид хаана очихоо мэдэхгүйгээр онгоцны буудалд цугларахад очих газрыг мэдээллийн самбар дээр "Үл мэдэгдэх Шенгений бүс" гэж тэмдэглэсэн байв. Очих газрыг зөвхөн онгоцны ахмад л мэдэж байжээ. Ингээд хэдэн цаг нисэж онгоц буусны дараа зорчигчид Испанийн Севилья хотод ирснээ мэджээ. Нууцлаг нислэгийг хоёр дахь удаагаа хийж байгаа SAS компани өнгөрсөн жил анх удаа туршилт хийж үзсэн бөгөөд зорьсон газар нь Грекийн Афин хот байсан байна. Тус компанийн албаны хүн хэлэхдээ "Аялал ийм санаанд оромгүй, нууцлаг байх нь хүний сэтгэлийг хөдөлгөдөг. Хэвшил болсон, байдаг л нэг аяллаас илүү ийм аяллыг бид цаашид үргэлжлүүлнэ" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.