Украинд олзлогдсон хятад цэрэг юу ярив?
Анд нөхдийн мэдээ
2025-04-14
Украины дайнд Оросын талд тулалдаж байсан хөлсний хятад цэргүүд алба хаах хугацаандаа харгислал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, цалин хөлсөө өгөхгүй байх зэрэг маш таагүй зүйл амсаж байснаа ярьсныг Украины “Kiev Independent” сонин мэдээллээ. Жао Руй хэмээх цэрэг уг сонинд өгсөн ярилцлагадаа “Наашаа ирэх гээд хэрэгггүй. Энд та нарын төсөөлсөн шиг сайхан зүйл огт алга” гэж хятадууддаа хандан уриалсан байна. Улмаар “Би энд хэзээ үхэхээ мэдэхгүй байна. Хятадын ард түмэн дайнд оролцоогүй удаж байгаа учраас дайны бодит байдлыг мэдэхгүй байна. Энэ бол хүсэх юм огт биш. Цэргийн баазад ирсэн цагаасаа хойш хар арьстнууд, арабуудаас ялгаварлан гадуурхалтыг өдөр тутам амсаж байлаа” гэжээ. Түүний хэлснээр, Оросын тал тулалдаанд амь үрэгдсэн хятад цэргүүдийн ар гэрт 400 мянган юань төлнө гэсэн ч одоо хүртэл өгөөгүй байгаа ажээ. Мөн Оросын арми гэрээний хугацаа нь дууссан зарим хятад цэргийг нутаг буцаахаас татгалзсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.