images

Хятадын хамгийн тарган хүн 150 кг жин хасчээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-04-14


   359.4 кг жинтэй байхдаа Хятадын хамгийн тарган хүн болсон Өвөр Монголын иргэн 33 настай Юүжөү 150 кг жин хаясан талаар "Hangzhou Daily" сонин мэдээлжээ. Тэрбээр 2024 оны тавдугаар сард 340 кг жинтэй байсан бол 11 дүгээр сард бүр явж чадахгүй болсон гэнэ. Харин тураах эмчилгээ, мэс заслын дараа 186 метр өндөр Юүжөү 200 кг-аас доош жинтэй болсон байна. Тэрбээр 2019 онд сэтгэлээр унаж, бүр амиа хорлох гэж оролдсон бөгөөд өдөрт 4-5 удаа хооллож, маш их иддэг болсны уршгаар гурван жилийн дотор 350 кг жинтэй болжээ. Тиймээс зүрх судасны тогтолцоо нь муудаж, амьсгал авахад ч бэрх болсон тул эмнэлэгт хэвтсэн байна. Шим тэжээл судлаачид түүнийг эрүүл, аюулгүй аргаар жин хаяхад тусалж, хоолыг нь биеийн байдалд нь тохируулан зохицуулсан байна. Үүний үр дүнд тэрбээр өдөрт 3-5 кг жин хассаар эмчилгээний 18 дахь өдөр болоход 65 кг турсан байжээ. Харин 48 дахь өдөр болоход бэлхүүсний тойргийн хэмжээ нь 210-аас 188 болж, нийт 104.4 кг турсан гэнэ. Турснаар хөдөлгөөн нь сайжирч, жин бууруулах метаболизмын хагалгаа хийлгэх шалгуурт дөхөж ирсэн байна. Энэ мэс заслыг 250 кг-аас доош жинтэй, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ нь 95 хувиас доошгүй байгаа хүнд хийдэг. Харин Юүжөү эмчилгээний 55 дахь өдөр 250 кг-аас бага жинтэй болж, гурван цагийн хагалгаа хийлгэжээ. Улмаар есөн өдрийн дараа бие нь хэвийн болсон бол нэг сарын дараа 225 кг жинтэй болсон гэнэ

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.