Гренланд арал ямар үнэтэй вэ?
Анд нөхдийн мэдээ
2025-04-15
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп үүрэгт ажилдаа орсны дараа Гренланд арлыг худалдаж авах тухай хэлсэн нь шуугиан дэгдээж, Дани болон Гренландын эрх баригчид энэ санаачилгыг эрс эсэргүүцсэн билээ. Тэгвэл Вашингтон дэлхийн хамгийн том энэ арлыг үнэхээр худалдаж авах болбол ямар үнэ хүрч болохыг Америкийн “Newsweek” сэтгүүл тооцоолсон байна. Тус сэтгүүлийн үзсэнээр, арлын анхны үнэ 2.2 тэрбум доллар байж болох ажээ. 1946 онд АНУ-ын 33 дахь ерөнхийлөгч Харри Трүмэн Гренландыг 100 сая доллароор худалдаж авах санал тавьж байсан бөгөөд энэ нь өнөөдрийн ханшаар 1.6 тэрбум доллар аж. Үүн дээр Дани улсаас тус аралд жил бүр олгодог 600 сая долларыг нэмснээр энэ дүнг гаргаж иржээ.
Д.Трамп Гренландыг авах санаачилгаа, чөлөөт ертөнцийг хамгаалах нийтлэг зорилт болон АНУ-ын үндэсний аюулгүй байдалд уг арал амин чухал хэмээн үзэж байгаагаар тайлбарласан юм. Хариуд нь арлын эрх баригчид “Гренланд бол нэг нь зарж, нөгөө нь авч байдаг эд биш” хэмээн мэдэгдсэн билээ.
Гэрэл зургийн эх сурвалж: polarpedia.com
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.