Харбины өвлийн наадмын үеэр Америкийн тагнуулчид кибер халдлага үйлдсэн үү?
Анд нөхдийн мэдээ
2025-04-15
Хятадын эрх баригчид энэ оны эхээр болсон Харбины өвлийн Азийн наадмыг чиглэсэн кибер халдлагад АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн (NSA) ажилтнууд оролцсон хэмээн мэдэгдэв. Харбин хотын аюулгүй байдлын товчооноос эш татан “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан болох Кэтрин Вилсон, Роберт Снеллинг, Стивен Жонсон нарыг эрэн сурвалжилж буй ажээ. Халдлагад гурван ажилтнаас гадна Америкийн хоёр их сургууль оролцсон нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон болохыг Харбин хотын аюулгүй байдлын товчоо дурджээ. Халдлагыг NSA-ын Тагнуулын хэлтсийн Тусгай хандалтын ажиллагааны алба удирдан хийсэн бөгөөд тэд Европ, Азийн орнуудын IP хаягийг нэрээ нууцлан түрээсээр ашигласан байна. Ингэхдээ Азийн наадмын хэвийн үйл ажиллагааг тасалдуулаад зогсохгүй үндсэн мэдээллийн санг устгах, нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэх зорилготой байсан гэжээ. Харбин хотын аюулгүй байдлын товчоо энэ хэргийн талаар мэдээлэл өгсөн, гэмт хэрэгтнүүдийг баривчлахад тусалсан хүнд өндөр шагнал олгохоо амласан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.