“Coachella” хөгжмийн наадмыг үзэгчид гэрт байрлах боломжтой
Анд нөхдийн мэдээ
2025-04-16
АНУ-ын Калифорниа мужийн Индио хотод энэ сарын 11-13-нд болсон, 18-20-нд болох дэлхийн хөгжим, урлагийн хамгийн том наадам “Coachella”-г үзэхээр очсон хүмүүст зориулан гэр ресортод амрах боломж бүрдүүлжээ. Энэ жилийн наадамд газар газраас цугларсан аялагчдад гэр бүхий “The Resort”, жижиг байшинтай “Safari Cabana”, майхантай “Safari Tents”-д байрлах сонголт байгаа аж. Эндээс “Safari Cabana”, “Safari Tents”-ийн үнэ дөрвөн өдрийн 12000 доллар бөгөөд “Safari Cabana”-гийн захиалга дүүрчээ. Харин дотроо монгол гэр шиг унь, ханатай, гадуураа нимгэн бүрээстэй “The Resort”-ын үнийг хараахан зарлаагүй бөгөөд “Tiktok” сүлжээнд хамгийн өндөр буюу 30-40 мянган долларын үнэтэй байгаа тухай бичлэгийг хэрэглэгчид нийтэлж байна. Энд байрласан хүмүүс тусгай үйлчилгээ авах, тоглолтын тайз хооронд зөөлгөх, онгоцны буудлаас тосуулах, машинаар үйлчлүүлэх зэрэг олон боломжтой. Гэр дотор лоунж, сонголтоор нэг эсвэл хоёр том ор, агааржуулагч, хөргөгч, арчуур, буйдан, толь байх ба цэвэрлэгээг нь ресортоос хийнэ. Мөн хувийн ариун цэврийн өрөө, агааржуулагч бүхий амрах өрөөтэй гэнэ.
"The Resort" гаднаасаа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.