“Asiana Airlines” компанийн ажилчид Монголд мод тарина
Анд нөхдийн мэдээ
2025-04-16
Өмнөд Солонгосын агаарын тээврийн “Korean Air” компани Багануур дүүрэгт 20 жилийн өмнөөс мод тарьсан билээ. Тэгвэл ирэх сард тус компанийнхан Монголд ирж 21 дэх жилдээ мод тарихаар төлөвлөж байгаа аж. Ингэхдээ мөн нисэхийн “Asiana Airlines” компанийн ажилчдыг оролцуулахаар болжээ. Учир нь, агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгч “Korean Air” компанийн толгой “Hanjin” групп “Asiana Airlines” компанийг мөн эгнээндээ нэгтгэдэг байна. Анх “Hanjin” групп нийгмийн хариуцлагын хүрээнд Багануур дүүргийн иргэдийг Монголын хамгийн том нүүрсний ил уурхайн тоосноос хамгаалахын тулд “Korean Air Forest” төслийг 2004 онд эхлүүлжээ. Улмаар жил бүр 100-200 ажилтан ирж мод тарьдаг байсан ч цар тахлын улмаас дөрвөн жил завсарлаад өнгөрсөн оны тавдугаар сард 112-уулаа ирж мод тарин 20 жилийн ойгоо тэмдэглэсэн юм. Одоогоор тэд хоёр км урт, 222 метр өргөн төгөлдөө улиас, чацарганы мод, сибирь хайлаас зэрэг 12 зүйлийн 125300 мод тариад байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.