Лхас: 13 лам лхаарамба цолтой болов
Анд нөхдийн мэдээ
2025-04-16
Төвөдийн өөртөө засах орны нийслэл Лхас хотын Жокан сүмд өчигдөр лхаарамба цол олгох шалгалт буюу ном хаялцаан болсон талаар “Xinhua” агентлаг мэдээлэв. Буддын шашны гэлүгва ёсны гүн ухааны хамгийн дээд цол гэвш лхаарамба цол олгох шалгалтад 13 лам тэнцэж уг цолыг авсан байна. Гэвш лхаарамба нь одоогийн боловсролын тогтолцоонд докторын зэрэгтэй дүйцэх цол юм. 1994 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн дурсгалт газраар бүртгэгдсэн, 1400 жилийн настай Жокан сүмд гэлүгва буюу шар малгайтны урсгалын хамгийн том сургуулийн нэг байдаг аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.