images

“Мade in ~” тэмдэглэгээ хэзээ үүссэн бэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-16


   АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын татварын бодлогын улмаас аливаа бүтээгдэхүүнд гарал үүслийн улсын шошго тавих зарчим улам бүр чухал болж байна. АНУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд "Made in America”, Хятадад үйлдвэрлэсэн бол "Made in China" гэсэн шошго зүүдэг нь дэлхий дахинд нэгэнт тогтсон зарчим болжээ. Харин “Мade in ~” хэмээх энэ стандарт хэдийнээс үүссэн бэ? 1887 онд Их Британийн парламент Барааны тэмдгийн тухай хууль (Merchandise Marks Act) батласнаар "Made in ~" тэмдэглэгээг анх хэрэглэх болжээ. Тухайн үед үйлдвэржилтийн эхний шатандаа явж байсан Германаас хямд, чанаргүй бүтээгдэхүүн Их Британид импортоор ихээр орж ирж, Их Британийн засгийн газар үүнийг дотоодын бүтээгдэхүүнээс ялгахын тулд “Made in Germany” гэсэн шошго зүүхийг энэ хуулиар шаардан мөрдлөг болгожээ. Бүтээгдэхүүний гарал үүслийг илэрхийлдэг энэ арга хожим Европ даяар тархсан байна. Гэхдээ энэ тэмдэглэгээг дэлхий даяар заавал мөрдөх албагүй юм. Импортын барааны шошго улс орон бүрт ялгаатай байдаг бөгөөд хамгийн өргөн хэрэглэгддэг арга нь л “Made in ~” юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.