images

Д.Трампын бодлогоос болж АНУ-ыг зорих жуулчдын тоо огцом буурчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-16


   Дональд Трампын татварын бодлогыг эсэргүүцэж Америк руу аялахгүй байхыг дэлхийн олон оронд уриалах болсноор тус улсын эдийн засаг ихээхэн хохирол амсах төлөвтэй байна. “Bloomberg News”-ийн мэдээлснээр, энэхүү уриалгаас болж АНУ руу зорчих жуулчлал огцом буурснаар эдийн засгийн алдагдал 90 орчим тэрбум долларт хүрнэ гэсэн тооцоо гарчээ. Энэ нь бодит судалгаан дээр ч харагдаж байна. АНУ-ын Олон Улсын Худалдааны Удирдлагын газраас (ITA) нийтэлсэн мэдээллээр, өнгөрсөн гуравдугаар сард агаарын тээврээр тус улсыг зорьсон жуулчдын тоо өмнөх оныхоос 10 хувиар буурсан байна. Ялангуяа есдүгээр сар хүртэлх хугацаанд Канадаас АНУ руу хийх нислэгийн захиалгын тоо өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад мөн 10 хувиар буурчээ. Олны танил хүмүүсээс Канадын кино найруулагч Кёртис Аллен олон жил дараалан Америкийн Орегон мужийн нутгаар хээрийн аялал хийдэг байсан бөгөөд Д.Трампын шийдвэрийн дараа Америкт хийх  бүх аяллаа цуцалсан байна. Тэрбээр "Би Америк руу явахын оронд эх орондоо аялахаар шийдсэн. Америкт төлөвлөсөн бүх ажлаа цуцалж, хүнсний дэлгүүрээс америк бүтээгдэхүүн худалдаж авахаа больсон” гэжээ. Канадчуудын очих дуртай газар болох АНУ-ын зүүн хойд нутгийн зочид буудлын үнэ 11 орчим хувиар буурсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.